ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Хүүхэд, гэр бүлийн салбарын асуудлаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэгтэй хамтран ажиллана

Хүүхэд, гэр бүлийн салбарын асуудлаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэгтэй хамтран ажиллана

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан өнөөдөр /2026.04.17/ УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга А.Ундрааг хүлээн авч уулзаж, Монгол Улсын хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын бодлого хэрэгжилт, нөхцөл байдалтай танилцлаа. 

Тэрбээр "Улс төрд эрэгтэйчүүд давамгайлсан он жилүүдэд  нийгмийн хамгийн нарийн, эмзэг асуудлууд орхигдсоор ирсэн. Үе, үеийн төрийн түшээ эмэгтэйчүүд маань олон жил энэ асуудлыг ярьж манай улсын хувьд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангаж байгаа байдлаараа ахиц дэвшил гарган Азидаа манлайлж байгаа.  Энэ удаагийн парламент түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсоноороо онцлогтой. Тиймээс Монгол Улсын хүний хөгжлийн суурь салбар болох хүүхэд, гэр бүлийн асуудалд онцгой анхаарал хандуулж, тулгамдаж байгаа асуудал, саад бэрхшээлийг ойлгон мэдээлэл, шийдэлтэй байж, бодлого болон хэрэгжилтийн түвшинд хамтдаа нэгдэн ажиллах олон эмэгтэй гишүүд байгааг УИХ ын гишүүн, бүлгийн дарга А.Ундраа онцоллоо.  

Аливаа асуудлын талаар  УИХ гишүүдэд цогц ойлголт мэдээлэл өгөх нь маш чухал ач холбогдолтой.  Хүүхэд, гэр бүлийн салбарыг сонирхож хамтран ажиллах бүх гишүүд, байгууллагад манай салбар нээлттэй байх болно" гэжээ. 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна