ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноолоо

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноолоо

Нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд буюу улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байсан Б.Энх-Амгаланд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан З.Энхболд нөлөөлсний улмаас БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Страто” ХХК-ын Говь-сүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах нүүрс угаан баяжуулах үйлдвэр рүү З.Энхболдын хамаарал бүхий этгээдийн хувь эзэмшдэг “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ыг нүүрс тээвэр хийх зорилгоор говийн хөрсөн замаар жин тонн хэтэрсэн хүнд даацын тээврийн хэрэгслээр нүүрс тээвэр хийх ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх үүднээс:

Б.Энх-Амгалан нь хууль зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн 407 км орон нутгийн чанартай байгалийн цогцолбор газрыг дайран өнгөрөх шороон авто замыг улсын чанартай зам болгох “Авто замын ангилал шилжүүлэх” сайдын тушаал гаргаж улмаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн 407 км улсын чанартай шороон авто замыг хатуу хучилттай авто зам болгох нэрийн дор хууль зөрчиж  “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д “Авто зам түр эзэмших эрх олгох тухай” сайдын тушаал гарган, “Страто” ХХК болон “Их дэлгэмэл ингүүн” ХХК-дад давуу байдал бий болгосны улмаас Говийн шороон хөрсөн замаар ямар ч хориглолтгүйгээр нүүрс тээвэрлэх боломж олгож, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын Засаг дарга, нутгийн иргэд, бусад харьяа холбогдох газруудаас орон нутгийн эзэмшлийн авто замд бодит байдлаар хяналт тавих, зохих арга хэмжээ авах эрхийг хязгаарлаж, дурын этгээд хүнд даацын тээвэрлэлтийн ажлыг зохих стандарт, нормыг хэтрүүлэн, хяналтгүйгээр зорчих боломжийг олгож, олон салаа шороон зам гаргаж, тоосжилт үүсгэн газрын хөрсийг эвдэх, малын бэлчээр устах, хүн, малын өвчин гарах, мал дайрах, малчдын өвөлжөө, хаваржаа, хашаа хороогоор ойр өнгөрснөөр иргэд, мал, амьтанд аюултай нөхцөл байдал үүсгэн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхийг хөндөж, байгаль, экологийн тэнцвэрт байдал алдагдах нөхцөлийг бүрдүүлж, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

Шүүх хэргийг 2024 онд хүлээн авч, анхан болон давж заалдах шатны журмаар урьд хэд хэдэн удаа хэлэлцсэн бөгөөд тус шүүх 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд 5 өдрийн хугацаанд  8536 хуудас, 36 хавтаст хэргийг шинжлэн судалсны эцэст шүүгдэгч Б.Энх-Амгалан, шүүгдэгч З.Энхболд нарыг авлига, албан тушаалын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоо, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагчийн ялын санал дүгнэлт, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг харгалзан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд: 

Шүүгдэгч Б. Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, 

Шүүгдэгч З.Энхболдод нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХ

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:шүүх

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна