ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Маргааш ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр хотын бүх төслийг зогсоох тогтоолын төслийг ЗГ-ын хуралдаанд оруулна

Маргааш ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаяр хотын бүх төслийг зогсоох тогтоолын төслийг ЗГ-ын хуралдаанд оруулна

Маргаашийн Засгийн газрын хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр Ковидын хууль шиг Тусгай хуулийн төсөл буюу "Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засаг, нийгмийн хямралын үед төсөв, санхүүгийн удирдлагыг уян хатан хэрэгжүүлэх тухай” хуулийн төслийг танилцуулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр болсноо өнөөдөр /2026.03.24/ мэдээллээ.

Түүний хэлснээр уг хуулийн төсөл нь улсын төсөв, санхүүгийн сахилга батыг чангатгах зорилготой бөгөөд үүний хүрээнд төрийн зардлыг огцом хумих, бүтэц зохион байгуулалтыг дахин цэгцлэх бодлогын багц арга хэмжээг тусгажээ.
Хамгийн анхаарал татаж буй заалт нь нийслэлд хэрэгжиж буй томоохон төслүүдийг түр хугацаанд зогсоох асуудал юм. Энэ нь төсвийн дарамтыг бууруулах, санхүүгийн эрсдэлийг хязгаарлах зорилготой гэж тайлбарлаж байна.

Хуулийн төсөлд тусгасан гол зохицуулалтууд:
    •    Төрийн байгууллагуудад хэмнэлтийн онцгой дэглэм тогтоох
    •    Төрийн байгууллагын бүтэц, орон тоог оновчтой болгох
    •    Давхардсан чиг үүргийг нэгтгэх, шилжүүлэх
    •    Төрийн өмчит компаниудыг татан буулгах, цомхотгох
    •    Улсын болон төрийн байгууллагуудын өр, авлагыг барагдуулах
    •    Төсөв, санхүүгийн сахилга батыг хатуу мөрдүүлэх

Шаардлагатай тохиолдолд төсвийн тодотгол хийх бэлтгэлийг ч мөн эхлүүлэхээр төлөвлөж байгааг онцоллоо.

Хэрэв энэхүү хуулийн төсөл батлагдвал Монгол Улс ойрын хугацаанд төрийн зардлыг хумих, төслүүдийг царцаах, бүтцийн реформ хийх бодлогын горимд шилжих бодит нөхцөл бүрдэхээр байна. Гэвч хотын төслүүдийг зогсоох шийдвэр нь эдийн засгийн идэвхжил, ажлын байр болон хөрөнгө оруулалтад ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь цаашид анхаарал татсан асуудал болох биз ээ.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна