Энэ сарын 18-нд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын нэр бүхий албан тушаалтнууд ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэн, ёс зүйгүй авирласан бичлэг олон нийтэд цацагдсан.
Уг асуудалтай холбоотойгоор зөрчил гаргасан албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн саналын дагуу А.С, М.Э нарт холбогдох зөрчлийн хэргийг энэ сарын 23-нд хэлэлцэн шийдвэрлэжээ.
Тэднийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэтгүүлчдийг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан өдөөсөн, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан гэж үзсэн байна. Иймд холбогдох хуульд заасны дагуу А.С, М.Э нарт зан үйл засах чиглэлийн 20 цагийн албадан сургалтад хамруулах, мөн 10 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.





