ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

Хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Маргаашаас ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Маргаашаас ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

2026 оны 02-р сарын 02-ны 20 цагаас 03-ны 20 цаг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан мэдээ: 

 

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй, өдөртөө Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно.

 

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -32...-37 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -26...-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор -10...-15 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар -15...-20 градус, бусад нутгаар -19...-24 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Заг-Байдраг голын эх, Идэр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +3...-2 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна. 

     

2026 оны 02-р сарын 04-нөөс 2026 оны 02-р сарын 08-ныг хүртэлх   

цаг агаарын урьдчилсан төлөв:  

4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 4-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр, 5, 6-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 04, 05-нд ихэнх нутгаар, 06, 07-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч эрс чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -39...-44 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:цаг агаар

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна