ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх хүсэлтийг Хур, Дан системээр хүлээн авна

Төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх хүсэлтийг Хур, Дан системээр хүлээн авна

Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа 

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор түрээсийн орон сууцны хөтөлбөр, эрх зүйн баримт бичгүүд хүчингүй болсноор иргэдийг төрийн орон сууцанд хамруулах эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байсан. Харин энэхүү журам батлагдсанаар төрийн өмчийн орон сууцыг иргэдэд ил тод байдлаар хөлслүүлэх, өмчлүүлэх, дахин төлөвлөлтийн иргэдийн газар болон эд хөрөнгийг орон сууцаар солих, түр суурьшуулах эрх зүйн орчин бүрдэж байна.

Журмын хүрээнд төрийн өмчийн орон сууцанд иргэдэд 4 үндсэн хэлбэрээр ашиглуулах зохицуулалтыг тусгасан. Үүнд:

Нэгдүгээрт, төрийн өмчийн орон сууцыг иргэдэд түрээслүүлэх хэлбэр. Энэ нь орон сууцны нөхцөл хамгийн шаардлагатай бага, дунд орлогтой иргэдийг эхний ээлжид орон сууцанд хамруулах зорилготой.

Хоёрдугаарт, түрээслээд өмчлөх хэлбэр. Уг хэлбэр нь орон сууц худалдан авах, урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх боломжгүй иргэд эхлээд түрээсээр амьдарч, тодорхой хугацаанд хуримтлал бүрдүүлсний дараа орон сууцаа өмчлөх боломжтой болно. 

Гуравдугаарт, дахин төлөвлөлтийн хүрээнд газар болон эд хөрөнгийг орон сууцаар солих зохицуулалт. Энэ нь гэр хороолын дахин төлөвлөлтийг илүү бодитой урагшлуулах чухал арга хэлбэр юм. 

Дөрөвдүгээрт, дахин төлөвлөлтийн үед иргэдийг орон сууцаар түр хангах. Тус хэлбэр нь дахин төлөвлөлтийн төсөл гацахгүй, иргэдийн эрх ашиг хамгаалагдах нөхцөл бүрдэнэ.  

Мөн Журмаар залуу гэр бүл, төрийн албан хаагч, ахмад настан, олон хүүхэдтэй болон өрх толгойлсон гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гамшиг, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг зорилтот бүлгийн иргэдийг тодорхой квотоор хамруулах зохицуулалтыг журманд тусгасан. 

Квотын хэмжээг тогтоохдоо нийгмийн бодит хэрэгцээ болон өмнөх жилүүдийн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бодит судалгаан дээр үндэслэн тодорхойлсон. Тухайлбал, өмнө нь Төрийн албан хаагч ангилалд 25%-ийн квот байсан бол шинэ журмаар Төрийн үйлчилгээний буюу эмч, багш нарын хамрагдах квот 20%, бусад төрийн албан хаагчид 15% буюу нийт Төрийн албан хаагчид 35% болж нэмэгдүүлсэн. Мөн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 20% байсныг нийт 28% болгож, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлээд байна.

Харин олон хүүхэдтэй гэр бүлийн квотын хэмжээг өмнөх түрээсийн орон сууцны хөтөлбөрүүдэд хамрагдсан иргэдийн бодит мэдээлэл, эрэлтийн түвшинг харгалзан үзэж тодорхой хэмжээнд бууруулсан. Өөрөөр хэлбэл, тухайн ангилалд хамрагдах хүсэлт болон бодит хамрагдсан иргэдийн тоонд үндэслэн квотын хэмжээг тэнцвэржүүлсэн.

Ингэснээр орон сууцны хэрэгцээ илүү өндөр байгаа бүлгүүдэд боломжийг нэмэгдүүлж, квотын хуваарилалтыг бодит нөхцөл байдалтай уялдуулан тогтоосон гэж хэлж болно.

Түүнчлэн иргэдийг орон сууцанд хамруулах сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, төрийн мэдээллийн нэгдсэн системд тулгуурлан ил тод, нээлттэй хэрэгжүүлэх боломжтой болсон.

Журмаар төрийн өмчийн орон сууцны түрээсийн үнийг зах зээлийн үнээс хамаагүй доогуур, иргэдийн орлогод нийцсэн байдлаар тогтоохоор тусгасан. Түрээсийн үнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон орон сууцны талбайн хэмжээнд уялдуулсан аргачлалаар тооцно. 

Жишээлбэл, төрөөс хэрэгжүүлж буй “Ногоон нуур-1008” айлын орон сууцны түрээслэх үнэ 594,000-653,400 төгрөг байхад тухайн бүсэд 50–60 м²-тай 2 өрөө байр 1,500,000-1,800,000 төгрөгийн өртөгтэй байна. 

Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр “Ногоон нуур-1008 айл”, “Солонго-1,2”, “Залуус-1” зэрэг төрийн орон сууцны төслүүдэд иргэдийг хамруулах ажлыг нэгдсэн журмаар хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (99)

Б
Баатарбилэг Даваа2026 оны гуравдугаар сар 23

Ахмад настан байна түрээслээд өмчлөх байранд хамрагдахыг хүсэж байна

С
Санжаа Отгонханд 2026 оны гуравдугаар сар 23

Хөгжлийн бэрхшээлтэй байранд хамрагдахыг хүсэж байна. 88034300

Б
Батсүх Энхцэцэг 2026 оны гуравдугаар сар 23

Сайн байна уу Ам бүл 6 бага насны 3хүүтэй айл байна.Байранд хамрагдахыг хүсэж байна баярлалаа. ХОЛБОГДОХ УТАС:88909782 89996053

Б
Бэгзсүрэн2026 оны гуравдугаар сар 23

түрээсийн байрыг яаж олгодог бэ?

Ж
Жаргалмаа2026 оны гуравдугаар сар 23

Манайх залуу гэр бүл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй та нар минь туслаарай

G
Galbaatar Ganhulug2026 оны гуравдугаар сар 23

Nuhurtgn 2 huuhdtgn tureesiin gert bdg bairtai bolyo

Ж
Жаргалан 2026 оны гуравдугаар сар 23

Нөхөр бид 2 төрийн байгуулаад цалингаас цалингийн хооронд амьдарч ,одоо тэтгэвэртээ суусан юм. Түрээсийн байранд амьдарсаар явна ..Төрдөө зүтгэсэн энгийн ардуудаас сонгож шударгаар байранд орох боломж олгоно гэдэгт итгэлтэй байна амжилт

Ж
Жаргалан 2026 оны гуравдугаар сар 23

Энэ орон сууцжуулах төсөлд хамрагдах чин хүсэлтэй байна.

А
Алтангэрэл Чимгээ2026 оны гуравдугаар сар 23

Өөрийн гэсэн гэр оронтой байж үзээгүй бүх насаараа түрээсээр амьдарч бна өөрийн гэсэн байртай болмоор байна тэтгэвэрт байдаг

Ц
Ц.Цэнгэлмаа2026 оны гуравдугаар сар 23

Орон сууцанд хамрагдах хүсэлтэй байна

О
Оюунзул 2026 оны гуравдугаар сар 23

Би 6н хүүхэдтэй орон сууцанд харагдмаар байнаа

Л
Л.Цэрэнгаамаа2026 оны гуравдугаар сар 23

Ахмад настан байнаа. Түрээслээд өмчлөх байранд захиалга өгмөөр бнаа 9959 4829

Г
Гомбодоржын Гантуяа2026 оны гуравдугаар сар 23

Төр засаг ийм сайхан шийдвэр гаргаж бгаад маш их баяртай бнаа СХД _ын 23р хороонд 2 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүттэйгээ хамт өрх толгойлон амьдардаг түрээслээд өмчлөх мөрөөдлийнхөө байртай болмоор бнаа

Х
Хандсүрэн Золзаяа 2026 оны гуравдугаар сар 23

Нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг мөрөөдөлийн байртай болбол ямар сайхан бэ түрээслээд өмчлөх байртай боломоор бнаа

Б
Б.Жавзан2026 оны гуравдугаар сар 23

Төр засаг ийм шийдвэр гаргаж байгаад баяртай байна Тэтгэврийн иргэн байна .Хүүхдийнхээ хамт түрээслээд өмчлөх байранд харагдмаар байна

G
Ganzorig2026 оны гуравдугаар сар 23

Dorj ganzorig 1990 ond tseregt yavaad hund zoduulsnii ulmaas hund gemtel avch ajil hiih chdamjgui setegtsed uurchlult orj odoo Boltol guripd baidag mun duu boloh gantsetseg odoo nas 48 nastai mashind murguuleed bas guripd 28 jil bolj bna yamarch uhaangui uvchtee bolson duu boloh gantumur nasaraa harj handaj bnadaa ger horoolold baidag umchluh bairtai boloh huselteee baina 91999704

E
Erka2026 оны гуравдугаар сар 23

Chadamjgui irfend huselt gargah

Н
Нямсүрэн2026 оны гуравдугаар сар 23

Түрээсийн байранд амьдардаг. Энэ хөтөлбөрт хамрагдмаар бна.

Ч
Ч.Бүрэнжаргал2026 оны гуравдугаар сар 23

маш их баярлалаа өөрийн гэсэн байр өмчлөх хүсэлтэй байна

Д
Данзан Дэлгэрмаа2026 оны гуравдугаар сар 23

Маш их баярлалаа ямар сайхан боломж вэ ганц бие тэтгэвэрийнх терийн байгууллагад гэрээгээр ажилладаг турээслээд амьдрах орон сууцанд хамрагдмаар байна

N
Naranchimeg.N2026 оны гуравдугаар сар 23

Түрээслээд өмчлөх хүсэлтэй байна

E
Enhdulam2026 оны гуравдугаар сар 23

сайн байна уу залуу гэр бүл байна айлын хашаа түрээслэж суудаг 3 хүүхдийн хамт баянзүрх дүүрэгт амьдардаг баянзүрх дүүрэгт түрээслээд өмчлөх чин хүсэлтэй хамрагдахыг чинь зүрхнээсээ хүсэж байна

E
enkhzaya6811@gmail.com2026 оны гуравдугаар сар 23

Дөлгөөн нуурын хороололд түрээслээд өмчлөх чин хүсэлтэй байна .Айлын байр түрээсэлж амьдраад 10 гаруй жил болж бна өрх толгойлсон багш эмэгтэй байна шүү Хамрагдахыг чин зүрхнээсээ хүсэж бна

О
Одонхүү Энхзаяа2026 оны гуравдугаар сар 23

Маш өндөр сэтгэлтэй бна .Төр засаг минь ард иргэдийнхээ төлөө ийм сэтгэл гаргаж байгаад.

Ц
Цэрэндорж овогтой Ягаанхүү2026 оны гуравдугаар сар 23

Ахмад настан,нөхөрийн хамт СБД -ийн 16 -р хороонд оршин сууж амьдардаг түрээслээд өмчлөх хүсэлтэй.

С
С. Отгон2026 оны гуравдугаар сар 23

Түрээслээд өмчлөх хүсэлтэй байна

Д
Д.Сарантуяа 2026 оны гуравдугаар сар 23

Өндөр настан Нөхрийн хамт амьдардаг Түрээслээд өмчлөхийг хүсэж байна

Н
Н.Отгосүрэн2026 оны гуравдугаар сар 23

Ямар ч гэр оронгүй өрх толгойлосон жирийн нэгэн багш эмэгтэй байна .Айлын байр түрээслэж 15 жил боллоо.Йимээс энэ түрээслэж байгаад өмчлөх энэ хөтөлбөртөө оруулж өгч тусална уу.

Т
Түмэндэмбэрэл2026 оны гуравдугаар сар 23

Миний бие боловсролын байгууллагад 33жил ажиллаж байна.Эхнэр бас багш ажилтай. Орон сууцанд хамрагдах хүсэлтэй байна.Яаж холбогдох бүртгүүлэх вэ.

E
Enhtsetseg 2026 оны гуравдугаар сар 22

2026 оны гуравдугаар сар 23 Түрээслээд өмчлөх хүсэлтэй байна. Би ам бүл 6 лаа.Гэрт амьдардаг. Дарь Эх д

О
О.Отгончимэг2026 оны гуравдугаар сар 22

todorhoi medeelel awmaar bnaa hezee huseeltee ilgeeh be tvreesleed omchlih huseltei bnaa

Ю
Ю.Жаргалсайхан2026 оны гуравдугаар сар 22

Ам бүл 8 түрээслээд өмчлөх хүсэлтэй байна

А
Ариунзул2026 оны гуравдугаар сар 22

Түрээслээд өмчлөх хүсэлтэй бна.

Ү
Үүрий2026 оны гуравдугаар сар 22

Е Mongolia орхоор болохгүй байх юм тодорхой мэдээлэл олж харсангүй яах ёстой вэ

М
Мандахчимэг2026 оны гуравдугаар сар 22

Түрээслээд өмчлөх хүсэлтэй байна

М
Мандахчимэг2026 оны гуравдугаар сар 22

Өөрийн гэсэн орон сууцтай болохыг хүсэж байна

О
Оюука2026 оны гуравдугаар сар 22

Түрээслээд өмчлөх хүсэлтэй

U
Undarmaa2026 оны гуравдугаар сар 22

Түрээслээд өмчлөх хүсэлтэй байна

Ч
чимгээ2026 оны гуравдугаар сар 22

түрээсийн орон сууц сонирхож байна

З
З.Болортуяа2026 оны гуравдугаар сар 22

Түрээсийн орон сууц сонирхож байна

Г
Ганбаяр2026 оны гуравдугаар сар 22

Би өөрийн орон байртай болох хүсэлтэй байна.

С
Сундуй2026 оны гуравдугаар сар 22

зөв гэж бодож байн залуучуудаа дэмжээд түрээслээд байртай болмоор байн

Д
Д Эрдэнэцэцэг 2026 оны гуравдугаар сар 22

Өндөр настан нөхөр Батнасан өндөр настан хашаа байшинд амьдардаг түрээслээд өөрийн гэсэн байртай болмоор байна

Д
Д Эрдэнэцэцэг2026 оны гуравдугаар сар 22

Нөхөртэйгээ хамт хашаа байшинд амьдардаг түрээслээд өөрийн гэсэн байртай болмоор байна

С
Солонго2026 оны гуравдугаар сар 22

Хоёулаа боловсролын салбарт ажилладаг 4н хүүхэдтэй залуу гэр бүл байна түрээслээд өмчлөх хүсэлтэй байгаа баярлалаа

Д
Д.Нэргүй2026 оны гуравдугаар сар 22

Залуу гэр бүл байгаамаа түрээслэх журмаар өмчилөх зорилогтай

М
М.Солонго2026 оны гуравдугаар сар 22

Түрээслээд өөрийн болгон худалдаж авах

Ч
Чимэдцэрэн2026 оны гуравдугаар сар 22

Түрээслээд өөрийн гэсэн байртай болох

М
Минийнаран2026 оны гуравдугаар сар 22

Хашаа байшинд олон жил амьдарсан.ам бүл олуулаа байдаг

Д
долгоржав2026 оны гуравдугаар сар 22

Би төрийн байгуулагад ажилдаг одоо түрээсийн байранд амьдардаг түрээслээд өөрийн гэсэн байртай болмоор байна 3хүүхэдтэйгээ

Б
Батмөнх2026 оны гуравдугаар сар 22

Залуу гэр бүл бна байрд орох боломж бна уу

А
Алтанцэцэг2026 оны гуравдугаар сар 22

Би төрийн байгуулагад ажилдаг одоо түрээсийн байранд амьдардаг түрээслээд өөрийн гэсэн байртай болмоор байна

U
Uuganzul2026 оны гуравдугаар сар 22

Mash sain baina gej bodoj baigaa

S
Shinetsetseg2026 оны гуравдугаар сар 22

6hvvhedtei oriin gesen bairtai boloh

А
Аринтунгалаг2026 оны гуравдугаар сар 22

Гэрт амьдардаг өөрийн гэсэн байртай болох

O
otgoo2026 оны гуравдугаар сар 22

Vnen bol goyl bna 5 ni baga nasnii hvvhedtei .Ajilaad2 linzengeel toloh ym joohonch gesen Iim demjleg heregtei bnaa

Ц
Цэрэнхандын Ууганбаяр2026 оны гуравдугаар сар 22

Хадамындаа амьдардаг 3 хүүхдийн хамт түрээслэж бгаад өөрийн болгох

A
Alimaa2026 оны гуравдугаар сар 22

Bairand hamragdah hvseltei bna

Ө
Өнөртуул2026 оны гуравдугаар сар 22

4 хүүхэдтэй настай аавтайгаа амьдардаг байранд хамрагдмаар бна

8
856807082026 оны гуравдугаар сар 22

Батбаяр Даяднжав

Н
Насаа2026 оны гуравдугаар сар 22

Түрээслээд өмчлөх яаж хамрагдах уу

8
856807082026 оны гуравдугаар сар 22

Отгонжаргал ЖА01291807

Э
Энхнаран2026 оны гуравдугаар сар 22

Ам бүл 6лаа 4нь хүүхэдтэй төрийн байгуулгад ажилдаг түрээсийн байранд хамрагдмаар байна

Х
Ходгоо Энхмаа2026 оны гуравдугаар сар 22

Тэтгэвэрт гарсан түрээслээд өмчлөх гэсэн юмаа

Г
Гэрэлчимэг2026 оны гуравдугаар сар 22

ТОСК түрээслээд өмчлөх гэсэн юм 60 настай тэтгэвэр гарсан

Х
Хайдав2026 оны гуравдугаар сар 22

Түрээслээд өмчлөх байртай болох

Y
Ynjmaa2026 оны гуравдугаар сар 22

Hodoons hotod orj ired gaigvi vntei tvreesiin bair haij zondoo ywsn danch oldgvi ger tvreeslj bga odo chin hvsel gaigvi vntei tvreesiin bairndl orh bi muutai eejtei bolhr

Б
Бадарч Нарантуяа 2026 оны гуравдугаар сар 22

ТОСК түрээслээд өмчлөх гэсэн юм 57 настай тэтгэвэрт гарсан

Н
Н. Эрдэнэчимэг 2026 оны гуравдугаар сар 22

түрээслээд өмчлөх

Б
Батжаргал мөнхнаран2026 оны гуравдугаар сар 22

Олон хүүхэдтэй түрээсийн байранд хамарагдмаар байна

Б
Болдбаатар Элбэг оюун2026 оны гуравдугаар сар 22

Олон хүүхэдтэй түрээсийн байранд хамарагдмаар байна

Б
Балжид Энхбат2026 оны гуравдугаар сар 22

Төрийн орон сууц өмчлөх гэсэн юм

Т
Төмөрбаатар2026 оны гуравдугаар сар 22

Байр түрээслэх өмчлөх

Б
Б Хүрэлтогоо2026 оны гуравдугаар сар 22

Анх удаа хамрагдах гэж бна

O
Otgoo otgoo 2026 оны гуравдугаар сар 22

Hogjiliin berhsheeltei hvvtei orh tolgoilson emegtei bn ene hotolbort hamaragdah hvseltei bn

А
Алтан-Аргамж 2026 оны гуравдугаар сар 22

Тэтгэврийн насных энэ түрээсийн байранд хамрагдаж болно биз дээ

С
Сарангэрэл 2026 оны гуравдугаар сар 22

Өрх толгойлсон хөгжилийн бэрхшээлтэй иргэн байна түрээслээд өмчлөх хүсэлтэй байна

О
Оюунчимэг Баяраа 2026 оны гуравдугаар сар 22

2022 онд өгсөн өргөдөлөө сэргээх саналтай байна Хотын даргын цохилттой ахмад настан байна хүсэлтийг минь эргэн харж туслалцаа үзүүлнэ үү

Б
Батцэцэг 2026 оны гуравдугаар сар 22

Олон хүүхэдтэй залуу гэр бүл байн аа түрээслээд өмчлөх орон сууцанд ормоор байн аа.

Т
Т Бадампүрэв2026 оны гуравдугаар сар 22

Түрээслээп өмчлөх байр авмаар байна

А
Алтан-Аргамж 2026 оны гуравдугаар сар 22

Нисэх

K
khishigmaa2026 оны гуравдугаар сар 22

hezeenes ehleh we

Ц
Цэенрэгзэн Байгалмаа2026 оны гуравдугаар сар 22

Түрээслээд өмчлөх орон сууцанд ормоор бна

Ш
Ш. Ганцэцэг2026 оны гуравдугаар сар 22

Түрээсийн байр авмаар байна өндөр насны тэтгэвэрт байдаг ам бил 2 өргөдөл өгсөн байгаа одоо болтол шийдвэрлээгүй л байна байр авмаар байна

Д
Долгормаа 2026 оны гуравдугаар сар 22

Түрээслээд өмчлөх байртай болмоор бна. 5жил түрээсийн байр дамжин амьдарч байна.Өрх толгойлсон эмэгтэй,хүүхдүүдтэйгээ амьдардаг. Өөрийн орон сууцтай болмоор бна

Х
Халиунаа 2026 оны гуравдугаар сар 22

Bayrlala 🥰

Д
Д. Содном 2026 оны гуравдугаар сар 22

Байртай болмоор бна насаараа гэр хороололд амьдраллаа

С
Саранчимэг2026 оны гуравдугаар сар 22

Түрээслээл өмчилж авах хүсэлтэй бна хүсэлтийг минь хүлээн авнауу

H
Hongoroo Zulaa2026 оны гуравдугаар сар 22

32n toirogt hashaa baishingaa bairaar solie

Ч
Чулуун Оюунаа 2026 оны гуравдугаар сар 22

Хөгжлийн бэрхшээлтэй түрээсийн байранд орох саналтай байна

А
Амартайван Аззаяа2026.03.22

Хөгжлийн бэрхшээлтэй түрээсийн байранд орох хүсэлтэй бна бүртгэл хэзээ вэ? яаж бүртгүүлэх вэ ?тодорхой хариу

Ч
Чулуун Оюунаа 2026 оны гуравдугаар сар 22

Байртай болох хүсэлтэй байна

У
Ундармаа2026 оны гуравдугаар сар 22

Түрээслээд өмчлөх хүсэлтэй байна ам бүл 4 амьдардаг байртай болохийг үнэхээр их хүсэж байна туслаарай өөрийн гэсэн гэр оронтой болох хүсэлтэй байна

Д
Д.Болортунгалаг2026 оны гуравдугаар сар 22

Түрээслэх өмчлөх

Д
Д,Болортунгалаг2026 оны гуравдугаар сар 22

Түрээслэх өмчлөх хүсэлтэй бна

С
Сараана 2026 оны гуравдугаар сар 22

Түрээслээд өмчлөх ч юмуу, 4хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй байртай болмоор байна аа. 51тэй.

Д
Давка да2026 оны гуравдугаар сар 22

Байртай болья

О
о.өнөрцэцэг2026 оны гуравдугаар сар 22

Түрээслээд өмчлөх Хүсэлтэй байна.

О
Оюунмаа2026 оны гуравдугаар сар 22

Түрээслэх өмчлөх орон сууц

О
Оюунмаа2026 оны гуравдугаар сар 22

Түрээслэх өмчлөх орон сууц