ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

С.Оюун: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол надад огт алга

С.Оюун: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол надад огт алга

ИЗНН-аас С.Оюуныг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал гаргасныг тэрбээр няцаалаа. Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-аас УИХ-ын гишүүн асан С.Оюунд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санал тавьсан талаар тус намын дарга Б.Батбаатар олон нийтэд мэдээлсэн.

Тодруулбал, тэрбээр “ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжит хувилбаруудыг хэлэлцэж байгаа бөгөөд энэ хүрээнд "С.Оюунд санал тавьсан” хэмээн мэдэгдсэн юм.

Харин уг мэдээлэлтэй холбогдуулан С.Оюун байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ямар нэгэн сонирхол, төлөвлөгөө байхгүй гэдгээ тодорхой мэдэгдлээ. Тэрбээр “Би ИЗНН-ын гишүүнчлэлээсээ нэлээд хугацааны өмнө татгалзсан. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол огт байхгүй, харин өөр эмэгтэй нэр дэвшигчийг бол дэмжинэ” хэмээн онцолсон байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид хуульд заасан тодорхой шалгуур тавигддаг. Тухайлбал, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байх шаардлагатай. Харин С.Оюуны хувьд олон улсын байгууллагад ажиллаж байгаа тул уг шалгуурыг хангах боломжгүй юм. 

Ингэснээр ИЗНН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших санал тавьсан гэх мэдээлэл нь С.Оюуны зүгээс албан ёсоор үгүйсгэгдлээ. 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:С.Оюун

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна