ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

МАН гишүүдээсээ Засгийн газрыг “100% дэмжих” амлалт авч, гарын үсэг зуруулжээ

МАН гишүүдээсээ Засгийн газрыг “100% дэмжих” амлалт авч, гарын үсэг зуруулжээ

Их эвлэрлийн дараах улс төрийн уур амьсгал намжих биш, харин ч илүү төвөгтэй шатанд шилжиж байгааг МАН-ын бүлгийн сүүлийн хурал тод харууллаа. Гаднаа эв нэгдэл, тогтвортой байдлыг ярьж байгаа ч дотроо сахилга, хяналтаа чангатгах шаардлага тулгарсан нь эрх баригч намын бодит нөхцөл байдлыг илчилж байна.

Бүлгийн хурлын үеэр Ж.Батжаргал, С.Бямбацогт нар гишүүддээ “нэг цонхоор ярь” гэсэн чиглэл өгч, хэвлэлд дур мэдэн байр суурь илэрхийлэхийг хориглох шахуу байр суурь илэрхийлсэн нь улс төрийн нам доторх ардчиллын хэмжүүрийг хөндөх асуудал юм. Энэ бол зүгээр нэг дэг журам чангатгах оролдлого биш, харин дотоод зөрчлийг ил гаргахгүй барих гэсэн улс төрийн хамгаалалтын механизм гэж харж болно.

Түүнчлэн МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал гишүүдээр гарын үсэг зуруулсан шийдвэрт намын дотоод эв нэгдлийг хангах, улс төрийн шийдвэрүүдийг 100 хувь дэмжин хэрэгжүүлэх, Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг бүрэн дэмжих зэрэг чиглэлүүдийг тусгажээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын гишүүдийн хувьд цаашид Засгийн газрын эсрэг байр суурь илэрхийлэх нь намын шийдвэр зөрчсөнд тооцогдох нөхцөл бүрдэж байна.

Уг баримт бичигт:

Улс орны нийгэм, эдийн засгийн байдал, иргэдийн амьдралын чанарыг ахиулах, төр засгийн тогтвортой шуурхай ажиллагааг хангах Монгол Ардын Намын бага хурлын II хуралдааны 04, 05, III хуралдааны 05, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн А/11 дугаар тогтоолуудтай танилцаад Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн гишүүд бид дараах чиглэлийг цаашдын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахаар шийдвэрлэв. Үүнд:
 

1. Монгол Ардын Намын үзэл баримтлал, үнэт зүйл, үндсэн дүрэм, намын бүлгийн дүрэм, хуралдааны дэгтэй чанд мөрдөж, дотоод эв нэгдлийг хангаж, намын их, бага хурал, намын даргын болон удирдах зөвлөл, бүлгийн хуралдаанаас гаргасан улс төрийн шийдвэрийг 100 хувь дэмжин хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын нэгдсэн чуулган, байнгын хороо, дэд хороод, ажлын хэсэг, бүлгийн хуралдаанд хүнтэйг үзэх шалтагтайгаас бусад тохиолдолд бүгд суух;
 

2. Үндэсний язгуур эрх ашиг эн тэргүүнд тавьж, 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулид Монгол Ардын Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах төрийн бодлого, эрх зүйн орчныг цаг алдалгүй шуурхай бүрдүүлэхэд идэвхтэй ажиллаж, ирэх онуудын шат шатны ээлжит сонгуулиудад амжилттай оролцох бололцоог хангах, олон улсын геополитикийн үүдэлтэй эдийн засгийн хямралт байдлаас урьдчилан сэргийлэх, сэрэг нөхвөрлийг бууруулах, хариу арга хэмжээний нөөц төлөвлөгөө, баялаг бүтээгчдийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бодлого, эрх зүйн орчныг шуурхай бүрдүүлэх хүрээнд Монгол Ардын Намын даргын тэргүүлэх Засгийн газрын тогтвортой ажиллуулахад 100 хувь санал нэгдэж, бүх талаар дэмжлэг үзүүлэх болно" гэжээ. 

 

Энэхүү шийдвэрийн гол агуулга нь МАН дотооддоо нэгдмэл байр суурьтай байж, Засгийн газрын тогтвортой байдлыг хамгаалахад чиглэж байгаа ч бүлгийн гишүүддээ хүчээр тулгах нь хэр зохистой вэ. Тиймдээ ч зарим гишүүн гарын үсгээ зурахаас эрс татгалзжээ. 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа
Холбоотой:МАН-ын бүлэг

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна