ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Нийгэм

Ирэх намар хичээл, сургуулийн эхлэх хугацааг есдүгээр сарын 15-нд болгох санал яригдаж байна

Ирэх намар хичээл, сургуулийн эхлэх хугацааг есдүгээр сарын 15-нд болгох санал яригдаж байна

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг энэ оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж байна. Уг олон улсын арга хэмжээтэй холбоотойгоор ирэх намар хичээл, сургуулийн эхлэх хугацааг есдүгээр сарын 15-нд тогтоох саналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Боловсролын яаманд албан ёсоор хүргүүлжээ.

Хэрэв энэхүү саналыг холбогдох байгууллагууд дэмжин баталбал ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагуудын хичээл, сургалтын шинэ хичээлийн жил хожуу эхлэх боломжтой юм.

Одоогоор уг асуудлыг Боловсролын яам судалж байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг ойрын хугацаанд гарган, олон нийтэд мэдээлэх аж.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна