ШУУРХАЙ МЭДЭЭ:

COP17-ын гурав дахь өдрийн гурван хэлэлцүүлгээр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй бэрхшээл, сорилтыг даван туулах гарц, шийдлийг танилцууллаа

Нийгэм

Монгол цэргүүд "Центр-2026" сургуулийн өмнөх хамтарсан сургалт дадлагад хамрагдаж байна

Монгол цэргүүд "Центр-2026" сургуулийн өмнөх хамтарсан сургалт дадлагад хамрагдаж байна

ОХУ-ын Челябинск мужийн Чебаркуль Сургалтын төвийн материаллаг баазыг түшиглэн "Центр-2026" стратегийн команд штаб болон цэргийн хээрийн сургуулийн жигдрэлт амжилттай явагдаж байна. 

 

Цэргийн хээрийн сургуульд дэлхийн 10 гаруй орны алба хаагчид оролцож байна. 

Тус сургуулийн зорилго нь цэргийн хамтын ажиллагааны гэрээ бүхий орнуудын алба хаагчдад орчин үеийн  байлдааны ажиллагааны туршлага солилцох, хоорондын харилцан ажиллагааг хангах болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж, байлдааны робот техникүүдийг ашиглах мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэхэд оршиж байна. 

 

"Центр-2026" олон улсын сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс тактикийн  болон  оперативын бүлэг тус тус оролцож байна. 

 

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид сургуулийн районд шилжин байрлаж, сургуулийн өмнөх жигдрэлтийг хангахын  зэрэгцээ бусад орны цэргийн алба хаагчдын нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх   спорт, урлаг соёлын өдөрлөгт оролцож буй юм. 

 

Сургуулийн Монгол талын удирдлагаар ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Ц.Төрмөнх, ХЗЦК-ын Сургалтын хэлтсийн дарга хурандаа Т.Тогмиддүүмий нар ажиллаж байна.

 

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:БХЯ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна