ШУУРХАЙ МЭДЭЭ:

Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо

Улс төр

Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгаалалын салбарын 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг амжилттай боллоо

Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгаалалын салбарын 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг амжилттай боллоо

Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу тухайн жилийн төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангах зорилгоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2027 оны төсвийн олон нийтийн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд дараах байгууллагуудын төлөөлөл оролцож, салбарын ирэх жилийн төсвийн бодлого, санхүүжилтийн талаар үнэтэй санал дэвшүүллээ. Үүнд: Үндэсний Аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлаг байгууллагууд,Төрийн бус байгууллага болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Нийт 99 төлөөлөгч оролцож, салбарын төсвийг илүү үр дүнтэй, оновчтой хуваарилах талаар өргөн хүрээнд санал солилцсон юм. 2027 оны төсвийн төслийн үндсэн зорилго нь  монгол хүний амьдралын түвшин, чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд голлох зорилтуудыг дараах байдлаар тодорхойллоо. Үүнд: 

-Хүн амын болон хүүхдийн хөгжил хамгаалал: Хүүхдийн хөгжил хамгаалал, хүн амын хөгжлийн чиглэлээр хэрэгжих төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ, хөтөлбөрүүдийн төсвийг оновчтой хуваарилах.

-Нийгмийн хамгаалал ба үйлчилгээний чанар: Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, хүн амын насны бүтцийн хэтийн төлөвийг харгалзан хүн амын бүлгүүдийн бодит хэрэгцээнд нийцүүлэн нийгмийн даатгал, нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх.

-Санхүүжилтийн үр ашиг: Нийгмийн халамжийн санхүүжилтийн үр ашгийг сайжруулах замаар төсвийн хөрөнгийг зорилтот бүлэгт нь үр дүнтэй хүргэх юм. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан саналаа илэрхийллээ. 

 -Салбарын хэмжээнд иргэд, олон нийтийн оролцоог хангаж, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг 2027 оны төсвийн төсөлд тусган ажиллах юм.

Default Avatar
Elch.mnМэдээний нийтлэгч
Холбоотой:ХГБХХЕГ

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна