ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Н.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааг өвлүүлэх тогтоолын төсөл боловсруулж байна

Н.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааг өвлүүлэх тогтоолын төсөл боловсруулж байна

Нас барсан иргэдийн эзэмшиж байсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлүүлэх асуудлаар Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, холбогдох байгууллагуудаас санал авч эхэлжээ.

Энэ талаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагын зүгээс мэдээлэхдээ, 1072 хувьцаатай холбоотой өмчлөл, өвлөх эрхийн зохицуулалт өнөөг хүртэл тодорхой бус байсан тул эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүссэн гэдгийг онцолсон байна.

Уг тогтоолын төсөл батлагдсанаар нас барсан иргэний эзэмшиж байсан 1072 хувьцаа түүний хууль ёсны өв залгамжлагчид шилжих боломж бүрдэх юм. Ингэснээр хувьцаатай холбоотой ногдол ашиг, цаашдын эдийн засгийн эрхийг өв залгамжлагчид эдлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Гэсэн ч одоогоор Засгийн газрын эцсийн шийдвэр гараагүй, тогтоолын төсөл нь зөвхөн боловсруулалтын болон санал авах шатандаа явж байгаа бөгөөд ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэх эсэх нь тодорхойгүй байна.

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (1)

Б
Бадамханд2026 оны хоёрдугаар сар 6

1072 хувьцаагаа авий