ШУУРХАЙ МЭДЭЭ:

Энэтхэг: Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн цалинтай чөлөө олгоно

Улс төр

Т.Аубакир: Тэтгэвэр нь шударга бус 130 мянган ахмадын зөрүүг яаралтай шийднэ

Т.Аубакир: Тэтгэвэр нь шударга бус 130 мянган ахмадын зөрүүг яаралтай шийднэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хүн ам зүйн бодлогыг эдийн засгийн бодит хөшүүргээр дэмжих, тэтгэврийн зөрүүг бууруулах зэрэг нийгмийн хүлээлт үүсгээд буй асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.

Төрөлт жилээс жилд буурч буйтай холбоотойгоор хүн ам зүйн бодлогыг шинэ шатанд гаргах шаардлага үүссэнийг онцлоод, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд гурваас дээш хүүхэдтэй өрхийн эцэг, эхийн аль нэгийг орлогын албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байна. Энэхүү татварын хөнгөлөлтийн улмаас төсвийн орлого жилд ойролцоогоор 206 тэрбум төгрөгөөр буурах тооцоо гарсан тул Сангийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр зарим заалтыг 2027-2028 оноос үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тэрбээр хүн амын өсөлт нь улсын эдийн засгийн аюулгүй байдалтай салшгүй холбоотойг тодотгож, олон хүүхэдтэй өрхүүдийг бодлогоор дэмжихгүй тохиолдолд ирэх 20 жилд ажиллах хүчний хомстол үүсэх, улмаар нийгмийн даатгалын сангийн ачаалал нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав.

Мөн тэтгэврийн зөрүүг арилгах шаардлагатайг дурдаад шударга бус тэтгэвэр авч буй 130 мянга гаруй ахмад байна. Энэ зөрүүг арилгахад ойролцоогоор 350 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд төсвийн тодотголд тусгахаар ажиллаж байгаа юм. Харин ирэх оны төсөвт инфляцтай уялдуулан тэтгэвэр нэмэх зэрэг арга хэмжээнд нийт 1.7 их наяд төгрөгийн нэмэлт ачаалал үүсэх төлөвтэй байна.

 

Ш.Адъяамаа
Elch.mnШ.Адъяамаа

Энэ мэдээг хуваалцах:

banner_hevtee

Мэдээлэл авах

7 хоногийн мэдээлэл, нийтлэл, өдөр бүрийн шинэчлэл хүлээн авна уу.

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна